Н.Алтанхуяг: Ё.Отгонбаярын эхнэрийн асуудлаар мэдээлэл аваагүй байна

img

 

Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийн, гишүүдийн асуултад хариуллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг 500 тэрбум шахам төгрөгийн асуудалд холбогдуулан хорьсон асуудлыг хөндөн зарим зүйлийг тодруулсан. Энэ хэмжээний мөнгө хэд хэдэн банкны активтай тэнцэнэ гээд тэр хүний дансан дахь төгрөгийг ам.доллар хэмээн андууран хэлмэгдүүлсэн асуудал гарсан юм биш биз хэмээн тодруулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө томилолтоор ажиллаад хэдхэн цагийн өмнө нийслэлд ирсэн хэмээгээд энэ асуудлын талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Холбогдох албаны хүмүүсээс нь асуу гэлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тулга:
Улсын их хурлын гишүүдэд ер нь хийх ажил байна уу энд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа авгайгийн асуудлыг яриад мундаг юм хийж байгаа юм шиг дүрд тоглох нь тоогүй. улс оронд чинь түүнээс чухал асуудал алга байна гэж үү хэмээн асуумаар санагдах юм Их хурлаар хэн нэгэн шалгагдаж байгаа хүний асуудлыг яриад байвал юу болох вэ? цагдаа,шүүх, тагнуулын байгууллагуудын ажлыг нь хийлгээч, хажуугаас нь битгий оролцоод бай.янз бүрийн хэрэгт холбогдон мөрдөгдөж байгаа олон бий тэндийг нэр нэрээр нь дуудаад хэлэлцэхгүй яасан юм бэ? хэнийг болохоор ингэж хамгаалж байгаа юм бэ? хайхмаар байна шүү гишүүдээ, ичээч
2013-06-08
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-07