Наадмын нээлтэд 150 сая төгрөг зарцуулна

img

 

Ерөнхий сайд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гарч буй улсын баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийх үеэрээ тодотгов. Энэ жилийн баяр наадмын төсөв 1.6-1.7 тэрбумаас хэтрэхгүй гэж тэрбээр хэлсэн юм. Нийслэлийн төсвөөс баяр наадамд зориулан 380 сая төгрөгийг зарцуулах бол тасалбар, бусад зөвшөөрлийн орлогоос 400 саяыг олно хэмээн тооцоолсон байна. Үлдэх 700-800 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргах ажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүй долоон худгийг ойрын 4-5 жилд өөрчлөх төлөвлөгөөг гаргаад энэ ажилд 50 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гаргасныг энэ жилийн наадмын төсөв мэтээр ойлгосон байна гэж Ерөнхий сайд залруулсан юм. Энэ жилийн хувьд Хүй долоон худгийн автозамын түгжрэлийг багасгах зорилгоор нийтдээ 8 км зам барих юм байна. Түүнчлэн тэнд Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбайг цардан бэлтгэж, тэрхүү газарт хоолны үйлчилгээ, арилжаа наймаа явагдах ажээ. Мөн хурдан морины уралдаан сонирхогчдод зориулан 4000 машины зогсоол байгуулах юм байна. Үзэгчдийн суудал, бие засах газар байгуулан, хогийн сав тавих, явган хүний зам барих зэрэгт нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Зарим гишүүд баяр наадмаар зарцуулах төсвийн талаар тодруулж байв. Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил хэдээр хийх гэж байгаа, 28 сая төгрөгөөр зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтын зардал хэд болж өссөн, 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэд болов хэмээн лавлаж байлаа. Шадар сайд Д.Тэрбишдагва хариулснаар, хүндэтгэлийн тоглолтын зардал 35 сая болж өссөн бол 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэвээрээ байгаа аж. Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагаа ард иргэдэд төдийлөн таалагдаагүй учир энэ жил чанартай арга хэмжээг зохион байгуулах үүднээс салбар комиссын саналыг үндэслэн 150 сая төгрөгөөр тогтоосон гэж тэрбээр тайлбарласан. Наадмын талбайн эргэн тойронд машин тавих зай талбай бага учир энэ жил “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд иргэдийн машиныг тавиулаад тэднээс наадмын талбай хүртэл автобусаар зогсолтгүй үнэ төлбөргүй үйлчлэх болсон талаар ч Шадар сайд дуулгалаа.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
bas l ih mungu bn daa
2013-06-09
зочин:
наадмыг далимдуулж дэндүү их мөнгө идэх юмаа улаан цайндаа ч гарчээ
2013-06-08
zochin:
mongolchuudaa bayr naadamd ih mungu zarahaa bolimoor yum aa, gadaadiin hugjiltei ornuud hurtel tegj ih mungu zardgui bhad bid yaduu murtluu bayrlah ni ih boltsn yum shig.
2013-06-08
батаа:
монгол хэлээрээ сэтгэгдэл бичиж болдоггүй сонин сайт байна.
2013-06-07
тамир:
Зөвхөн нээлтэд 150.000.000 гэж байхад юу бичээд байнаа.
2013-06-07
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-07
зочин:
Нөгөө 50 хэдэн тэрбум байснаа 1 тэрбум болсон одоо бүр 150,000,000 төгрөг болтлоо буучихжээ. Тэр хэдэн залуус яриагүй бол 50 тэр бум төрөг хэний халаасанд орох байсан бол оо??
2013-06-07
тамир:
Зөвхөн нээлтэд 150.000.000 гэж байхад юу бичээд байнаа.