
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст хойноос секундэд 5-10 метр, говь зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн уулсаар 18-23 градус, говийн нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ