Улаанбаатар 2020 онд метротой болно

img

Улаанбаатар хот 2020 он гэхэд Толгойтоос Амгалан  хүртэлх 17,7 км замыг 15-20 минутад  туулах метротой болох боломжтойг Японы ЖАЙКА байгууллагын төслийн баг судалсан юм.  “Улаанбаатар метро" төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Улаанбаатар хотын метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барина” гэв.Тодруулбал, зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх юм. Гэхдээ ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбох, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийг бүхий л төрлийн  нийтийн тээврээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлнэ гэж тооцож байна.  Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой юм.  “Улаанбаатар” метро төслийн судалгааны эцсийн тайланг нийслэлийн Засаг дарга дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн бариад байгаа юм байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hediigeer metrog demjij bgaa bolovch umnuh udirlaguud boloh enhbayar metiin luivarchid ulsiin mungu idej hugjliiig soigoogui bsan bol 2020 ond dornod bayan-ulgiig holboson hurdanii galt tereg geh met tom yum yrih bsan bhdaa. Yag hiigeed ehluul metro bol tiiim hund hetsuu tom tusul bish shdee. Mongol suuliiin 20 jild ih hugjih bsan yum. Odoo harin shine zasgiin gazar sn ajilaj goldirold ni oruulj bh shig bna...
2013-06-09
бат:
ХАРХОРИН ЗАХЫН ГҮҮРЧ ГАДНААС НЬ ХАРАХАД НҮСЭР ТОМ БОЛОВЧ ДОТРОО ХҮН ЗӨРӨхИИН АРГАГҮИ НАРИИХАН ДАА Тиим гүүр мянга баигаад ч хэрэггүидээ
2013-06-08
GKJGHJKG:
ЭХЛЭЭД ХЭДЭН ХӨНГӨН БЕТОН ГҮҮР БАРЬЧИХААЧ ГЭХДЭЭ АШИГ ХӨӨСӨН ХҮМҮҮСИИН ХИИСЭН ХАРХОРИН ЗАХЫН ХҮН ЗӨРӨХИИН АРГАГҮИ НАРИИХАН АВС ШИГ ГҮҮР ХЭРЭГГҮИ
2013-06-08
Төмөр:
Газар дээрх төлөвлөлтөө сайн хийж байж газар доорх руу орвол яасан юм бэ Эрхэм ноёдоо ..... Төрийн ноёдын ухаан цэлмэг байж Түмэн олон амгалан байг
2013-06-08