Ханхүү “Форбс”-ыг шүүхэд өгчээ

img

  Саудын арабын хааны гэр бүлийн гишүүн ханхүү Валид ибн Талал Лондоны дээд шүүхэд Америкийн “Форбс” сэтгүүлийг өгчээ. Түүнийхээр бол сэтгүүл хөрөнгийг нь дарж мэдүүлсэн гэнэ. Редактор Рэндалл Лейн болон өөр хоёр сэтгүүлчийг  хөрөнгийг нь багасган тооцсон гэж үзсэн аж. Харин сэтгүүл Британийн шүүхэд дээрх хэрэг огтхон ч хамаагүй гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн гуравдугаар сард гаргасан тэрбумтнуудын жагсаалтад аль Валид 20 тэрбум ам.долларын хөрөнгөөр 20 дугаарт бичигдсэн бөгөөд ханхүү өөрийн хөрөнгөө 29,6 тэрбум гэж үзэж байгаа аж. Ингэснээр дэлхийн хамгийн баян арван хүний тоонд багтах байжээ. Ханхүү Bloomberg Billionaires  гэх рейтингэд хандаж бодитой хөрөнгөө мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Д.Од    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ