
Сансрын анхны эмэгтэй нисэгч Валентина Терешкова Оддын хотхонд хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэрбээр “Бид хүний хийж чадах зүйлийн хязгаарыг мэднэ. Энэ бол бидний мөрөөдөл. Анхны нислэг лавтай нэг талынх л байх болов уу. Гэсэн ч би нисэхэд бэлэн” гэж хэлсэн байна.
Хэвлэлийн бага хурал “Восток-6” хөлөг хөөрсний 50 жилийн ойд зориулсан аж. Түүнийг “Чайка” гэж сансарт гурав хоног ажиллаж байхад нь нэрлэж байжээ.
Валентина Терешковагийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн дарга Сергей Крикалев алсын нислэгт шат дараалан бэлтгэх хэрэгтэй гэсэн байна. Эхлээд бид дэлхийн тойрогт гарч, дараа нь сар, дараа нь Улаан нүдэн гариг руу нисэх ёстой гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ