
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ми-8 нисдэг тэргээр Кремльд анх удаа буужээ. Нисдэг тэрэг, хөөрөх буух талбайг өнгөрсөн жилээс эхлэн барьж эхэлсэн тухай хэвлэлээр олонтаа дурдсан билээ.
Энэ нисдэг тэргийг Дмитрий Медведев өмнө нь ашиглаж байсан юм. Тусгай талбай Кремлийн Спасскийн цамхаг, Тайницын цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд оршдог. Талбайг хоёр нисдэг тэрэг буух багтаамжтай аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ