
"Өргөө кино" театрын уулварыг дөрвөн замын уулзвар болгох зам барилгын ажил өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн билээ. Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр хэрэгжүүлж буй Гудамж төслийн хүрээнд хийгдсэн хамгийн эхний ажил болох уг замын ажил дууссан байна.
Уулзварын зураг төслийг “Ти Ай Би” ХХК, зам барилгын ажлыг “Паблик роуд” ХХК тус тус хийж, жилласан бөгөөд маргааш 11:40 цагт тус дөрвөн замын уулзварын нээлтийн ажиллагаа болно.
“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ