Саппорогийн аюулгүйн тойрог дөрвөн замын уулзвар болно
Бидний сайн мэдэх Саппорогийн аюулгүйн тойрог буюу жолооч нарын нэрлэж заншсанаар, эр зоригийн тойргийг “Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчилж байна. Уг ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөдэнэ сарын 15-нд ашиглалтанд орох юм. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ