Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг даваа гаригт явахгүй

img

  Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд замын хуваарьт их засвартай тул Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт гарчээ. Энэ сарын 17-ны өдрөөс есдүгээр  сарын 9-ний өдрийг дуустал долоо хоногийн даваа гаригт  Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг явахгүй. 6 сарын 21-ний өдрөөс 9-р сарын 13-ны өдрийг дуустал 7 хоногийн баасан гаригт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн эртийн галт тэрэг өдрийн 12. 35 цагаас  хөдөлж Сайншандад шөнийн 22. 50 цагт ирнэ. Сайншанд–Улаанбаатар чиглэлийн галт тэрэг шөнийн 12.30 цагаас хөдөлж, Улаабаатар хотод өдрийн 12. 15 минутад очно. Улмаар Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг 9-р сарын 14-ний өдрөөс хуучин хуваарийн дагуу явах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ