Үндэсний Их баяр наадмын төсвийг баталлаа

img

  Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 тэрбум сая төгрөг байхаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Үүнээс 350 мянган төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна. Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна. Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
Òºâ öýíãýëäýõèéã òîéðñîí ÷àíãà ÿðèã÷àà á¿ðýí àæèëä îðóóë÷èõ óõààí ìàíàé àâèëãà÷äàä áàéãààã¿é ãýäïýãò èòãýëòýé áàéíà.
2013-06-08
tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете Доорхи хаягаар холбоо бариарай: tamir46@yahoo.com
2013-06-08
Монгол:
ЕРЕНХИЙЛЕГЧЕЕСЕЕ ЭХЛЭЭД СТАДИОНД ОРОХДОО ЕЕРИЙНХЕЕ ХАРМААНААС МЕНГЕЕ ТЕЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
2013-06-08