
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар О.Ганбатыг томиллоо.
Тэрбээр үүрэгт ажлаа хүлээж авахаас өмнө тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Ганбатыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсныг ийнхүү жинхэлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ