
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл” улсын зөвлөгөөнөө өчигдөр эхэлжээ. Уг зөвлөгөөн гурван өдөр үргэлжлэх бөгөөд зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын, урьдчилан сэргийлэх хяналтын 120 гаруй байцаагчид оролцож байна.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, 50 гаруй албан хаагчид оролцож байгаа гэнэ.
Зөвлөгөөнөөр Гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын байцаагчид хууль тогтоомж, стандарт нормативын шаардлагыг хэрэгжүүлэх талаар тусгайлан олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрхэн ажиллаж байгаа, ажил үүргээ гүйцэтгэхэд эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж буй асуудал албан хаагчдын нийгмийн асуудал, албаны хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг голлон авч хэлэлцэж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ