
Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" наадам энэ жил Индонез улсад болно. Тэгвэл энэ жилийн тэмцнээнээс усны хувцастай үзүүлбэрийг хассан байна. Тодруулбал, Индонез улс нь исламын шашны хатуу дэг жаягтай тул наадмын усны хувцастай үзүүлбэрийг хасаад байгаа гэнэ. Харин усны хувцасны оронд 130 гаруй орны миссүүд бүгд Индонезийн үндэсний саронг хэмээх хувцсыг өмсөх ёстой болжээ. "Дэлхийн мисс" байгууллага ч мөн энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч 137 оролцогчдыг бикини өмсөх ёсгүй хэмээж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ