
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн.
Учир нь О.Эрдэнэсолонгын дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг дөрвөн банкны 21 дансаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэж,Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл Ё.Отгонбаяр гишүүн өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Ц.Элбэгдоржоо, эхнэрээр оролдохоо болиоч. Намайг тэр шорондоо хориоч. Эр хүн биз дээ чи. Би үнэхээр бухамдаж байна. Тэр Женко, Ажнай, MCS, Боди зэрэг группээ шалгаач. Чи чадахгүй шдээ” хэмээн жиргэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ