PSY: Хамгийн их таалагдсан нь Мадонна

img

  PSY-английн psycho буюу орчуулбал солиот гэсэн утгатай. Харин энэ үгийн товчлол Өмнөд Солонгосын репэр Пак Чэ Саны хоч болсон. Түүний Ганнайм стайл клип өнгөрсөн жилийн зургадугаар сарын 15-нд цацагдсанаас хойш Гиннесийн номонд хамгийн өндөр лайк авсан болон хамгийн олон хүн үзсэн клипээр шалгарсан юм. Пак “Муз-ТВ-2013” ёслолын ажиллагаанд оролцож ая дуугаа өргөнө. Тэрбээр өөрийнх нь амьдралд эргэлт авчирсан энэ дуундаа хайртай. Зөвхөн энэ клипээс найман сая ам.доллар олжээ. Пак манай хойд хөршид иржээ. Түүний ярилцлагыг сонирхоно уу.   -Москва таныг сайхан хүлээж авч байна. Бараг 10 гаруй мянган хүн Олимпийн талбайн өмнө цуглаж ганнам стайл бүжиглэлээ. Ийм хүлээн авалт болно гэж төсөөлж байсан уу? -Би Лос-Анжелесаас Франкфурт дараа нь Москва руу ниссэн. Маш их ядарч ирсэн. Бараг 17 цаг гаруй ниссэн. Нисэх буудлаас гарахад л шүтэн бишрэгчдийн хөгжилтэй царайг хараад гайхсан. Хэдэн цагийн дараа Олимпийн талбай дахь олон хүнийг хараад шоконд орсон. Би олон газраар явж, олон хүнтэй уулзсан. Хаана ч ийм юм хараагүй. -Та анх удаа Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад ирж байна уу? -Тийм. Тийм ч учраас миний жинхэнэ царайг хараасай гэсэн дээ, шил зүүгээгүй. Миний твиттерт хэзээ ирэх вэ гэсэн асуултаар булдаг. Би одоо энд байна даа. -Архи ууж үзэв үү? -Би чинь архичин биш (инээв). Миний ажлын нэг сайхан тал бол их аялан тоглолтоор явж олон үндэстний хоол, унд амсдагт байдаг. -Таныг дууриасан олон хүн гарч, тэднээс эмээдэг үү? -Өө, олон хүн намайг дууриадаг болсон байна билээ. Жаахан ч гэсэн солонгос хүнтэй адилхан л бол над шиг хувцаслаж, бүжиглэж мөнгө олж байна. Энэ бол шинэ давалгаа, хүмүүс ялангуяа солонгосчууд над шиг үсээ засуулна гэдэг бол зөвхөн хувилбар биш энэ бол элэглэл, энэ бол уран бүтээл. -Та ганнайм стайлаас залхаагүй гэж үү? -Үнэнээ хэлбэл, морь хааяа зүүдэлдэг. Өнгөрсөн жилийн зургадугаар сард гарснаас хойш хэдэн удаа дуулснаа санахгүй байна. Гэвч энэ бол хосгүй. Намайг энэ дуу л дэлхийд таниулсан болохоор надад маш үнэ цэнтэй. Олон олон жил дуулна гэж боддог. -Таны бүжгийг олон газар олон хүн дагаж бүжиглэсэн. Хэнийх танд илүү таалагдсан бэ? -Би аль болох олон хүнийг харахыг хүсдэг. Хамгийн их таалагдсан нь Мадонна. -Тайзан дээр гарахын өмнө догдолдог уу? -Тэгтлээ догдолдоггүй. Харин тамхи их татдаг. -Танд олон шүтэг бишрэгч байдаг. Ямар бүсгүйчүүд танд таалагддаг вэ? -Славян бүсгүйчүүд их таалагддаг. Надад хүчтэй эмэгтэй таалагддаг. Энэ нь хурц тод өмсгөлтэй байх гэсэн үг биш л дээ. Хувцсаа мэдрэмжтэй тааруулж өмсдөг байх хэрэгтэй.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shine malchin mongol:
otgonbayariin xajuud psy yaduu yum bn
2013-06-09