
Илчлэг өндөр, чанар сайтай Алаг толгойн нүүрс ирэх жилээс зарагдахгүй нь. Тодруулбал, тус нүүрсийг олборлодог Элдэвийн уурхайг хаахаар болсон байна.
Харин тус уурхайн нүүрсийг Хөөтийн ордод байгаа нүүрсээр орлуулж худалдаанд гаргахаар болсон гэнэ. Тиймээс Хөтөлийн цементийн үйлдвэр зэрэг чанартай нүүрс хэрэглэх шаардлагатай газрууд ирэх жилээс Хөөтөөс нүүрсээ авч эхлэх ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ