
Дорноговь аймгийн Мандах сумынхан тэмээгээ өсгөх зорилгоор ботгондоо бонус өгч эхэлжээ. Тодруулбал, тус сумын удирдлагууд жил бүр нэг ботгонд 5000 төгрөг өгдөг болсон байна.
Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг МАК-ийнхан жилд нэг ботгонд 20 мянган төгрөгийн бонус өгдөг аж. Одоогоор тус сум 3000 гаруй тэмээтэй гэнэ. Энэ жилийн хувьд хамгийн их бонус авсан айл компаниас хоёр сая, сумаасаа 500 мянган төгрөг буюу хоёр сая 500 мянган төгрөгийн бонус авчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ