Фермерүүд маргааш жагсана
Монголын сүүний нэгдсэн холбооны гишүүд маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд дээрх хүсэлт, шаардлагуудаа барин 1000 гаруй фермерүүдийн төлөөлөл оролцсон тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Уг жагсаалд оролцогчид нийслэл, төв суурин газрын иргэдийг хуурай сүүнээс татгалзаж дотоодод үйлдвэрлэсэн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж, байгаа бөгөөд фермерээс үйлдвэр сүү авч байгаа үнэ хэт бага байгааг эсэргүүцэн, төр засгаас саалийн фермийг бодтойгоор дэмжиж дотоодын сүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх, улмаар хуурай сүүний импортыг бүрэн зогсоохыг шаардах аж. Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ