
Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Улаанбаатар үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ