Финландын парламентын дарга айлчилна
Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид өнөөдрөөс манай улсад айлчилна.
Гурван өдөр үргэлжлэх айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзана. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд “Финландын нийгмийн шинэчлэлийн 100 туршлага” номын нээлтэд оролцож, Геологийн төв лаборатори, Гандантэгчинлэн хийд, “Говь” ноолуурын үйлдвэрт зочилно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга
Эеро Хейнэлоумагийн товч намтар
1955 оны 7 дугаар сарын 4-нд төрсөн
Эхнэр, 3 хүүхэдтэй
Боловсрол
1990 Эдийн засгийн менежментийн сургалт, Финландын Инновацийн
Сан /СИТРА
1980-1983 Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр Хельсинкигийн Их
сургууль төгссөн
Ажлын туршлага
2011 Парламентын дарга
2005-2007 Сангийн сайд болон Шадар сайд
2003 Парламентын гишүүн
2010-2011 Социал-Демократ намын парламентын бүлгийн дарга
2008 Хотын Зөвлөлийн гишүүн
2005-2008 Финландын Социал Демократ намын дарга
2002-2005 Финландын Социал Демократ намын нарийн бичгийн дарга
1996-2002 Финландын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Төв байгууллагын дарга
Гадаад хэл
Финланд, Швед, Англи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ