“Гудамж” төслийн эхний ажлыг хүлээн авлаа

img

  “Гудамж” төслийн хүрээнд хийсэн хамгийн эхний ажил болох “Өргөө” кинотеатрын өмнөх уулзварын замыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Босоо тэнхлэгээрээ шууд холбогддоггүй, хөрөөний ир шиг тахиралдсан энэ уулзвар хорооллын замын түгжрэлийн гол шалтгаан болж байв. Ачаалал үүсгэдэг ийм хэсгийг дөрвөн замын уулзвар болгосноор замын нэвтрэх чадвар сайжирч, хөдөлгөөний чиглэл ойлгомжтой боллоо. Ярьж шүүмжилсээр ирсэн олон асуудлыг барьж аван шийдвэрлэхээ ард иргэддээ амласан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Зөв зохион байгуулбал монголчууд бид ямар ч бэрх асуудлаа шийдэж чадна гэдгийг өнөөдөр дахин харлаа” гэлээ. “Гудамж” төсөлд Засгийн газрын Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ онд хотын төвд 33 уулзварыг шинэчлэн өргөтгөж, шинээр гудамж бий болгох бол гэр хороололд дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Түүнчлэн Туул, Сэлбэ голын дагуу барих 122 км хурдны замын зураг төсөл гаргаж, барилга угсралтын ажлыг нь гараанаас хөдөлгөнө. Түгжрэлтэй, зам тээврийн осол их гардаг олон тахир зам хуваарийн дагуу ингэж шинэчлэгдсээр байх юм. Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн Саппорогийн аюулгүйн тойрог энэ сарын 15-нд дөрвөн замын уулзвар болж нээгдэнэ. Жолооч нарын уур бухимдлыг бардаг Дарь-Эхийн уулзварын зам барилгын ажил энэ сарын 6-нд эхэлсэн гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sunny:
Neg n zamiig xurdan xiij xvleelgej ugux um nuguu n mun ch xurdan xyleej avax um daa.ugux avaxdaa bish .Xamgiin gol n chanartai bx.Naad zamiin companuud chin xiisen zamandaa batalgaa ugsun umuu.Xeden jiliin batalgaatai um be.Gol n l ene shuu dee.
2013-06-11
chanar:
gol ni chanartai baikh l asuudal. haltuurdaad l money avaad l...
2013-06-10
1234:
чи өөрөө юу хийж чадах хүн бэ.
2013-06-10
Алтанхуяг:
Алтанхуяг одоо болио, хаа сайгүй л өөрийгөө рекламдах юм наадахыг чинь бат-үүл нээхэд л хангалттай юм бишүү, бүхэл бүтэн улсын сайд байж гэр хорооллын жорлонгийн төслийн нээлтэн дээр ч явж байх шиг, гаднаас ирсэн бясалгагчтай ч уулзаад тэрийгээ зарлаад явж байх шиг ингэж жижигхэн сэтгэхээ болиочээ, эсвэл том сэтгэх чадваргүй юмуу, нэртэйгээр баян-өлгийд замын 4 уулзвар нээвэл тэнд бас очилдоо, зүгээр ард түмнийг доромжилсон хийх юмгүй өөрийгөө шүтсэн нөхөр байна шүү дэээ
2013-06-10
1234:
чи өөрөө юу хийж чадах хүн бэ.
Зочин:
Баярлалаа. Богино хугацаанд сайхан засаж янзалсан байна.
2013-06-10
Hunnu:
Thanks
2013-06-10