МИАТ-ийн удирдлагуудыг шүүнэ

img

    “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө  хуримтлуулж, завшиж, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болно.   Шүүх хуралд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүн оролцов. Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байгаа. МИАТ-ын удирдлагуудыг шүүх хурал өмнө нь энэ сарын 03-нд болохоор товлогдсон ч шүүгчдэгч Ч.Хоролсүрэн хоёр өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Мөн шүүгдэгч нарын зүгээс батлан даалтанд гарах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene b. erdenebileg ni hanin materiald mongol toosgo biluu de 1 toosgoni uildvertei yum bilee. namaig tsereg baihad olon honogoor tserguudiig ter toosgonii uildvertee ajilluuldag bsan da heden hujaa oruulaad irchihsen mongol humuusiig bool shig l zovooj baisan da hotin salhin deer baidag uildver zunjingaa hotinhniig nuursnii hortoi utaagaar amisgaluulaad l deer ni ajillasan nertei humuusiig ih bie muutai bolgoson gazar da erdenebileg ezen ni shu de toosgochin huniig mongoliin niseh teevriin gazriig udirduulj boldog yum baih da huurhii muu luivarchin shu de
2013-06-15
батаа:
Новшнуудыг цаазааар аваач
2013-06-10
Dggmgj:
Улсаа идсэн тарган бөөснүүдийг хамгийн хатуугаар шийтгэ. Бүтэн долоо хоног хорисон ч яадийм
2013-06-10