Газны үнэ 50 төгрөгөөр буурчээ

Тус агентлагаас энэ асуудлыг Уул уурхайн яам, холбогдох бусад газруудтай хамтран Засгийн газарт тавьж, уг бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг шуурхай хөөцөлдөн гаргуулснаар авто газын жижиглэнгийн үнэ нэмэгдэх үндэслэлгүй болсон юм.
.
Гэтэл Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 148 тоот тогтоолын дагуу “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн үнийг 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урьдын хэмжээнд болгон бууруулаагүй байгаа бөгөөд энэ талаар хэрэглэгчдээс тус агентлагт хандан гомдол ихээр ирүүлж байна.
.
Иймд ШӨХТГ-аас энэ асуудлыг шалган “Юнигаз” ХХК үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн байна гэж үзэж, энэ зөрчлөө энэ сарын 10-ны дотор арилгаж, авто газын жижиглэнгийн үнийг урьдын хэмжээнд болгон бууруулах тухай албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн билээ. Тэгвэл уг ажил ямар шатандаа явж байгаа талаар “Юнигаз” ХХК-ний ажилтан н.Өлзийсайханаас тодруулахад “Манай компани өнөөдрөөс эхлэн нийслэлд байрлах ШТС-ын салбаруудынхаа газны үнийг 50 төгрөгөөр бууруулж байна. Энэ тухайгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн байгаа. Харин хөдөө орон нутагт тун удахгүй газны үнээ буруулах болно” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ