Шинэ уулзварын гэрэл дохио жолооч нарыг бухимдуулав

img

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзваруудын шинээр бий болгож буй. Энэ төслийн эхний ажил болох “Өргөө” театрын зуун урд талд дөрвөн замын уулзварыг хийж, өчигдөр нээлтээ хийсэн юм. Уг замыг өдрийн 13.00 цагийн орчим нээсэн бөгөөд 15.00 цагийн үед очиход замын ачаалал өндөр байлаа. Гэрэл дохионы тохиргоо бүрэн хийгдээгүй, салгаж нийлүүлж, эсвэл зэрэг гэрлүүдээ анивчуулсан нь жолооч, зорчигчдыг багагүй бухимдуулж байсан.

Тиймээс Замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулахаар дохиход зарим нэг жолооч нар гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцуулсангүй хэмээн бухимдаж, зорчигч нар явган хүний гэрэл асаад байхад явуулсангүй хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа нь харагдсан.

Уг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажилтнууд зохицуулж байсан ба тэд хэлэхдээ “Шинэ хөдөлгөөний урсгал гэдэг утгаараа жолооч зорчигч нарт дасахад багагүй хугацаа шаардагдаж байна. Гэрэл дохионы тохиргоо хийгдэж байгаа тул унтарч, асан хөдөлгөөнд оролцогчдийг төөрөгдүүлж байна. Гэхдээ жолооч нар энэ түр зуурын асуудлыг үл тоон бухимдаж, тэвчээргүй түрэмгий хөдөлгөөнд оролцох юм. Уг нь Замын хөдөлгөөний дүрмээр гэрэл дохиотой байсан ч зохицуулагчийн удирдлагаар хөдөлгөөн үргэлжилдэг гэдгийг мартсан бололтой. Удахгүй гэрэл дохио жигдрэхээр зүгээр болчих байх аа” гэж байв.

“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хотын төвд хэд хэдэн уулзвар шинээр бий болно. Энэ сарын 15-нд гэхэд Саппорогийн аюулгүйн тойрог ашиглалтад орох юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хөдөлгөөн эхлэхээс өмнө гэрэл дохиогоо тохируулж байвал жолооч зорчигч, замын цагдааг бухимдуулсан асуудал гарахгүй бизээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
goyo bolj ok
2013-06-11
aagii:
jinxene xetsuu gazar baisan, NOMIN-ruu xoishoo zam garax gej unen xund dairuulj uxchix geed, uguuguur dooshoo ergex geed mashintai yutai xeeteigee dairuulchix geed
2013-06-11
......:
Хаха. Наад уулзвар чинь одоо бур их тугжирнэ. Буруу хийчихсэн учраас.
2013-06-10
sanal:
paradoxiin buudliin tend deeguur yavdag guur hiichmeer baigaa um daa teguul zamiin tugjrel chini jinhene utgaaraa arilna gudamj tosoliinhoon tolgoi ni dutuu ajildag nohduudee humuus guuren deeguuree yavuul mashin cholootei yavna deer ni zamaa yavgan hun garahaargui haalt hiij ogoh heregtei hodoo bish sh uu anhaaraarai ajild chini amjilt yavgan zorchigch naraa bodoogui yavgan zorchigch nartaa hetehii ayultai uulzavar bolj hervee buur yaahaa medehgui bol bi snaag ni heleed gadaadad surdag end naadah shig asuudluudiig shiidchihsen baina holbogdoh hayagaa uldeegeerei sanaagaa helj ogii
2013-06-10
Sappora:
Саппорогийн тойрог л яг аятайхан уулвар болж байга юм дээ
2013-06-10
zochin:
mash ikh bayrlaj bna hund haragdahaar mundag ajuluud hiij bgaad ni shincheliin zasgiin gazart talarhaj bna.
2013-06-10
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-10
zochin:
mash sain baina
2013-06-10
tenger:
mashin unaad moritoi yavaj baigaa met yavdag huduuniihun hetsuu bainaa.durem zurchin yavah ni tugeemel uzegdel bolloo.tsagdaa ni haraad l zogsoj baih um.
2013-06-10
bon jovi:
saihan ajil hiisen b,n
2013-06-10
Zochin:
Saihan ajil hiij bna. Bayar hurgie.
2013-06-10
zochin J.G.:
saihan uulzvar neegdsen bna.gehdee end yavgan zorchigchiin ayulgui baidliig jaahan hargalzaj uzeegui bololtoi.zamiin dund hesegt zorchigchiin huleeh hesegt hamgaalalt hiij uguhgui bol manaihnii aihtar sogtuu jolooch nar chin hamaad dairchihmaar l haragdaad baihiin.....
2013-06-10