Зургаан хүнийг галдан шатаасан этгээдийн хэрэг прокурорт шилжлээ

img

  Нэг гэр бүлийн зургаан хүнийг гэртэй нь галдан шатааж амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан учир Түлэнхийн төвөөс Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн байна.Тэрээр өөрөө 40 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төв эмнэлэгт эмчлүүлж, дөрвөн удаа арьс нөхөх мэс засалд орж, гурван хуруугаа тайруулсан юм. Түүнийг санаатайгаар онц хэрцгийгээр бусдын амь насыг хохироосон гэж нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж хэргийг прокурорт шилжүүлжээ. Хэргийг эргэн сануулвал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л.Наранбаатар нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар эхнэр нь гэртээ харьсан хойгуур өс хонзон санаж хадмындаа гал тавьж, нэгэн гэр бүлийн зургаан хүнийг хөнөөсөн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека:
иймэрхүү хэргийн уг үндэсийг гадарланаа ихэнхдээ хохирогчдын бусдыг үл тоосноос л болдог шүү дээ гэхдээ хэрэгтэн тэнэг л байхгүй юү
2013-06-11
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-10