“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө хуримтлуулж, завшиж, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.
Шүүгдэгчдийн зүгээс шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч Герман улсад томилолтоор явж байгаатай холбогдуулан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Улмаар Н.Гантөмөрт холбогдох хэргийг салгаж, бусад холбогдогч нарт хамаарах хэргээр шүүх хурал үргэлжлэн хуралдах байна.
Д.Цэцэг