Б.Есүгэн охины шүүх хурал өнөөдөр болно

Ослын дараа “Төгс гүрэн” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн. Харин нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурор хянаад Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байсны дагуу өнөөдөр шүүх хурал нь болох гэж байна. Шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Баянгол дүүргийн шүүхэд болно
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ