Туркийн эрх баригчид жагсагчдын хүсэлтийг биелүүллээ

img

  Туркийн эрх баригчид олон өдөр үргэлжилж буй жагсагчдын эхний шаардлагыг биелүүлэхээр болсноо мэдэгджээ. Тэд Гези цэцэрлэгт хүрээлэнд худалдааны төв барихыг хойшлуулах болсон хэмээн хэлж байна. Харин ерөнхий сайд Эрдоган эсэргүүцлийн жагсаал цуглааныг “танхай балмад хэрэг, ардчилал ийм байх ёсгүй” гээд паркийн зарим хэсэгт барилгын ажил тодорхой хэмжээгээр хийнэ гэжээ. Тэрбээр иргэдийнхээ ээлжит бус сонгууль явуулах шаардлагыг хүлээж авахгүй гэсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ