
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг онц их хэмжээний мөнгийг дөрвөн банкаар дамжуулан гүйлгээ хийснийг Улсын мөрдөн байцаах газар саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл Улсын мөрдөн байцаах газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкны 21 дансаар гүйлгээ хийсэн хэмээж байсан ч уг хэргийг шалгах явцад дахин таван дансаар гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.
Түүнчлэн, О.Эрдэнэсолонгыг биеийн байдал муу байгаагаас ар гэрийн зүгээс гадуур шалгах хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу Улсын мөрдөн байцаах газар уг хүсэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ