
Нарантуул худалдааны төвийн урд талын гарам дээр өнөө өглөө вагонд хүн дайруулсан осол гарчээ. Энэхүү ослын дуудлага нь өглөөний 10.19 минутад шуурхай дуудлагын төвд ирсэн гэнэ. Тус газраас уг ослын талаар албаны хүмүүсээс тодруулахад, “Осолдсон иргэн нь эрэгтэй хүн байсан бөгөөд биеийн байдал маш хүнд байсан учир яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэсэн” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ