Германы хоёр мөрдөн байцаагч өнөөдөр Монголд иржээ

img

ХБНГУ-ын иргэн М.Клобор гэгч этгээд 2005 онд Монголд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон мэдээлэл бий. Их хэмжээний мөнгөтэй ирсэн тэрбээр гэнэтхэн сураг тасарсанд ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. М.Клобор нь Германд байхдаа монгол эмэгтэйтэй гэр бүл болж, пирамид хэлбэрийн сүлжээний бизнесээр 2000 гаруй хүнээс 13 сая евро залилан авчээ. ХБНГУ-ын цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа олон хүнээс ийм хэмжээний мөнгө залилан авч Монгол руу явсан болохыг тогтоожээ. М.Клобор Германд байхдаа урьд нь гэмт хэрэг  орооцолдон ял шийтгэл авч байсан нэгэн юм. Тиймээс Германы тал манай улсаас хүнээ нэхэж эхэлсэн байна. Иймд тус улсаас хоёр мөрдөн байцаагч өнөөдөр Монголд иржээ. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zezeg:
deermin xergeer tenej mongold tolgoi xorogdoj baican deeremchnee manai ulcaac nexexn y bilee?
2013-06-10
mmmmmmmm:
hurts germaniig zorij dee hoorhii
2013-06-10
шударга:
заавал хараал хэлүүлж байж гаргадаг нь яаж байгаа юм.
2013-06-10
шударга:
Хурцыг өгөөд явуул.Шударга бай гэхээр гаргахгүй юм.Ардчилсан коммунист улс болжээ.
2013-06-10
шударга:
Пизда ямар хууль бус үг байнаа. зүгээр сэтгэгдэл гаргаж чадахгүй бол зайлаарай.
2013-06-10