
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хэрэгт холбогджээ.
Тодруулбал, түүнийг “Петрочайна” компаниас авлига авсан хэргээр шалгаж байгаа аж. Учир нь Дорнод аймгийн Матад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг өнгөрсөн онд шүүхээр тогтоосон юм. Энэ үед Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нарын хүмүүс тус компаниас тодорхой хэмжээний мөнгө авч, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын асуудлыг үл хайхаран, тухайн компанийн талд ажилласан байж болзошгүй гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ