Г.Туяахүү: Дарханы дулааны цахилгаан станц үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон

Энэ жилийн засварын хувьд бидэнд хүндхэн байгаа. Яагаад гэвэл станц маань ашигтай ажиллаж байх ёстой байтал эрчим хүчний үнэ тарифын асуудал шийдэгдсэнгүй. Засварын ажил, техник зохион байгуулалтад шаардлагатай хөрөнгийг дээрээс их хэмжээгээр хассан. Бид жилд дунджаар тав орчим тэрбум төгрөгийн засварын ажлыг хийж станцын найдвартай үйл ажиллагааг хангаж байх ёстой. Гэтэл бид энэ жил 2.5 тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Нэгэнт хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа болохоор аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглаж засвараа хийнэ.
Үндсэн болон туслах тоноглолын засварын ажлын хуваарь гарсан. Техник зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажлын төлөвлөгөөг ЭБЭХЯ, Төрийн өмчийн хороогоор хянуулж батлуулаад мөрдөн ажиллаж байгаа. Станц энэ жил үндсэндээ хоёр үндсэн тоноглол болох зуух, трубины засварын ажлууд эхэлчихсэн. Туслах тоноглолын засварын ажлыг ч хуваарын дагуу хийгдэж байна. Энд хамгийн гол нь дулаанжуулалтын тоноглолын засварын ажлууд байдаг. Үүнийгээ бид есдүгээр сарын 15-ны өмнө хийж дууссан байх ёстой” хэмээн ярив.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ