Жанжны талбайд хүндэт зочноо угтав

img

  Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтан мэндчилэв. Улсын Их Хурлын дарга хүндэт зочноо угтан мэндчилсний дараа зочны хамт Чингис хааны хөшөөнд ёслон хүндэтгэл үзүүлээд Төрийн ордны Баганат танхимд морилов. Монгол Улсад айлчлан ирсэн өндөр дээд хэмжээний зочид Баганат танхимд саатаж, Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээдэг уламжлалын дагуу эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурав.нэхүү ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NAIZ:
CHIGCHIIN CHINEE BIETEI CH DELHIIGEES BILYY HORON SANAATAI HYN DEE
2013-06-11
GADAAD NUHUR !!!:
ENE YASAN NAMHAN GAR VE GEJ DOTOROO BODOJ BGAA BHDAA ENE ULEMJ BIETEN !!! KKK TALBAI DEER YUM CHINI YDAJ OROI UNUULDAG HULSNII DUGUIN DEER GARAAD ZOGSCHIHGUI YANA DAA ELBEGEE ENE 2 AYGUI NEG AAVIIN BABY NAR BJ MEDNE SHUU KKK !!!
2013-06-11
өндөр ах:
Ядах даа хойноо байгаа шатан дээрээ зогсохгүй дээ.
2013-06-10
Ganbaa:
Bi jijig ch belcheer tom gedgee l haruulah uldlee.
2013-06-10
namhan baij uur gazar uulzahgui:
arai namhan bna daa
2013-06-10