Заавал хэрэглэж үзэх ёстой 101 эд
Хүн бүхний сонирхол өөр. Нэг хэсэг нь алдар хүнд, эд хөрөнгөний төлөө зүтгэж байхад, нөгөө хэсэг нь аль нэг спортын дээд амжилт тогтоохын төлөө зүтгэдэг. Харин Их Британид “Үхэхээсээ өмнө амжиж хэрэглэх 101 эд” /101 Things To Do Before You Die/ гэсэн нэртэй ном худалдаанд гарчээ.
Хөгжилтэй бас сонирхолтой гэмээр номын зохиогч нь “Vogue” сэтгүүлийн редактороор ажиллаж байсан Мегги Дэвис, “The Daily Telegraph” сонины сэтгүүлч Шарлот Уильямс нар аж. Тэд номоо бэлдэхийн тулд хүн төрөлхтний өргөн хэрэгцээний нэг сая гаруй тансаг эд бараанаас сонголт хийж 101-ийг нэрлэжээ. Харин чухам ямар бүтээгдэхүүн, хүнсийг өөд болохоосоо өмнө амжиж хэрэглэхийг номыг уншиж байж л мэдэх нь.

Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ