З.Энхболд: Ерөнхий сайдаас бусад нь УИХ-аас ангид байх ёстой

img

  Ардчилсан Үндсэн хуулийг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх ёстой гэсэн үндэслэлээр УИХ-аас 2000 онд уг хуулийн нийт долоон зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь өнөөдөр төрийн ажилд ихээхэн хүндрэл учруулж, шүүмжлэл дагуулах болсон тул Үндсэн хуульд заавал “гар хүрэхгүйгээр” суурь үзэл баримтлалд нь нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг хийж болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. -Ерөнхийлөгчийн өнөөдөр өргөн мэдүүлсэн хуулийн талаар тодруулаач? Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль нь маш товчхон УИХ, ЗГ-ийн гишүүн нэг хүн байхыг 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш болиулья гэсэн хууль өргөн барьсан байгаа. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Өнгөрсөн хугацаанд  УИХ, ЗГ-ийн гишүүд нэг хүн байх түүхийг иргэд маш сайн мэднэ. Сонгууль дөхөхөөр энэ асуудлыг ярьдаг, сонгуулиас хойш мартдаг. Тийм учраас сонгуулиас гурван жилийн өмнө энэ хуулийг батлаад хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн энхуулийг өргөн барьсантай санал нэг байгаа. УИХ дахь намын бүлгүүд ч гэсэн байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлэх байх. Одооноос нэр дэвшилтийн  систем, сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж шинэ үзэл баримтлал батлагдсан тохиолдолд зохицож ажиллаж, амьдрах хэрэгтэй болно. УИХ-ын чуулган эхлэхтэй зэрэгцэн энэ хуулийг хэлэлцэн батлах бодолтой байгаа. Сонгууль дөхүүлж байгаад ярих биш, өмнө яриад шийдээд ажлаа зохицуулах нь зөв юм. -УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бусад ажил албан тушаалд  болж хавсран гүйцэтгэж болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг эргэж харах асуудал үүсэх үү? -Болно гэдэг үг заавал гэсэн утгатай биш л дээ. Тэгэхээр Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр Засгийн газрын хуулиар ийм хязгаарлалт хийж болно гэж үзэж байгаа. Ер нь Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлт гэдэг хуулийн өөрчлөлтийг засч залруулж, хүчингүй болгох тал дээр УИХ ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын дэд дарга Л.Цог ахлаад ажиллаж байна. Тэрийгээ хүчингүй болгож байж, Үндсэн хуулийн бусад өөрчлөлтийг хийвэл зүгээр юм гэсэн уур амьсгал УИХ-д байгаа. -Түрүүчийн парламентийн зарим гишүүдийн үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар буюу Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь УИХ-ын гишүүн  байж болох агуулгатай хуулийн төсөл санаачилж байсан. Ерөнхийлөгч өмнө нь санаачилж байсан хуулиа татаж аваад шинээр өргөн барьж байгаа. Энэ удаагийн хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн 3/1 нь Засгийн газрын гишүүн болно гэдгийг хүчингүй болгож, зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлт хийгдсэн.  Олон улсын жишгээр Парламентийн засаглалтай улсын ерөнхий сайд нь парламентийн гишүүн байдаг зарчмыг харгалзаж үзэх цаг болсон. Тиймээс Ерөнхий сайдаас бусад нь УИХ-аас ангид байх ёстой гэж үзсэн байгаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudal:
Songuuliin show hiigeed bga yum bish u ugui ee gevel uursduusuu eheleeeeech ee hudlaa yaridag bolohoor itgeh hun alga baih dooo
2013-06-11
i6rg:
bayrtsogtin buren erhiig tutgelstuulee.
2013-06-11
zochin:
odoo buur huuliar songuuliin show hiideg bolj
2013-06-11
mongol:
unuudur ehelsen bol unun songuuliin show
2013-06-11
irgen:
kk enend ni huurtagdna daa uher mongolchuud. 2016 on baihdaa ch yadag baija.
2013-06-11
зочин:
өмнө нь оруулаад болдоггүй байсан, ялагднуу байна уу хамаагүй ямар ч л байсан энэ бол маш зөв алхам, ман, махн ерөөсөө хийхийг хүсээгүй өөрчлөлт л байна
2013-06-10
111111:
2016 ond AN olonkh bolokhguigee sain medej baigaa ym bn.
2013-06-10
зочин:
өмнө нь оруулаад болдоггүй байсан, ялагднуу байна уу хамаагүй ямар ч л байсан энэ бол маш зөв алхам, ман, махн ерөөсөө хийхийг хүсээгүй өөрчлөлт л байна
èðãýí:
Ýíõáîëä ÷è ÷ óðä æèë¿¿äèéíõýý ÿðüæ áàéñíûã òàã ìàðòàæýý
2013-06-10
ШОУЧИД:
ЭЛБЭГЭЭ, ЭНХБОЛД 2 ЮУНДАА ИНГЭЖ ТЭНЭГТДЭГ ЮМБЭ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ӨӨРСДИЙНХ НЬ НАМААС 17 ГИШҮҮН САЙД ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХАД ХУДЛАА ШОУДААД.
2013-06-10
MNG DUU XO0OLOI:
HI.MINII MONGOLCHUUDAA.ELEG NEGENT AXAN DUUS,NAM XUCHNII TUVUUDEE! MNG N EDIIN ZASGIIN ASAR CHIMEEGUI XUCHTEI UNALT MEDREGDEJ BNA. XUDUU ORON NUTGIIN IRGEDIIN TULUULUGCHDIIN BAIGUULLAGUUDIIN ERXIIG URGUJUULJ "IRGEN HUCHTEI" BODLOGO YAVUULSANAAR TERTEE TERGUI UNDUR XYANALT XUULIIN DOOR UIL AJILLAGAA YAVUULJ BGAA BOLON YAVUULAXAAR BELTGEGDEJ BAIGAA UUL UURXAIN DOTOODIIN KOMPANIUD,UILDVER UILCHILGEE ERXELJ BAIGAA DOTOODIIN EZED MONGOL ULSIIN ZASZGIIN GAZRAAS OLGOGDSON ERX,ZUVSHUURLUUD N JORLONGIIN TSAAS ADIL UZEGDEN TSARTSAAGDAJ,TSUTSLAGDAJ DAMPUURAN ALGA BOLJ BNA."XASHIR NOEOND TAMGA BUU BARIUL"GEDEG UG CH NERMEES BOLJ BNA.MNG SULD URSHUU.
2013-06-10