НАТО-гийн байр руу дайрав

img

Афганистаны Кабул дахь нисэх буудлын НАТО-гийн төв байр руу дайрсан хэргийг “Талибан” үйлдсэн гэдгээ мэдэгджээ. Цагдаагийн мэдээллээс үзвэл дайралцааны үеэр долоон хүн амиа алдаад байна. Тэдний хоёр нь амиа золиосолж, үлдсэн тав нь буудалцааны үеэр амиа алджээ. Эдгээр хүмүүс энгийн иргэн эсвэл цэргийн хүмүүс болохыг хараахан мэдээлээгүй байна.

“Талибан”-ы төлөөлөгч Забиулла Мужахидын хэлснээр тэд НАТО-гийн штабыг онилсон байсан бөгөөд одоо Афганистан руу орж, гарах бүх нислэг цуцлагдаад байгаа аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ