Улаанбаатар 26 хэм дулаан байна

img

  Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 хэм, Увс нуурын хотгороор 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.Улаанбаатар  багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ