
МИАТ-ын гэх тодотголтой шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид өглөө 09.00 цагт эхэлсэн ч оройн 19.00 цаг хуралдаад завсарласан юм. Олон холбогдогчтой энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр дахин үргэлжилж байна.
Өчигдөр хурал эхлэх үед Н.Гантөмөрийн өмгөөлөгч томилолтоор явсан, гэрч байлцуулах шаардлагатай тиймээс шүү хурлыг хойшлуулах, Ч.Хоролсүрэн ходоодны хорт хавдартай учир батлан даалтад гаргах зэрэг хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй юм.
Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт холбогдуулан МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутган шүүж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ