Нидерландад Америкийн цөмийн зэвсэг хадгалагдаж байна

img

  Тус улсын нутаг дэвсгэрт АНУ-ын наад зах нь 22 цөмийн хошуу  хадгалагдаж байгаа тухай ерөнхий сайд асан Рүүд Любберс мэдэгджээ. 1982-1994 он хүртэл засгийн тэргүүн байсан Любберс дээрх зэвсгийг Брабанта дахь Волкелийн нисэх баазын бункерт хадгалагдаж байгаа гэж Америкийн “National Geographic” сувагт баримтат кинонд өгсөн ярилцагадаа хэлжээ. Тэрбээр “Би энэ тэнэглэлийг 2013 он хүртэл үргэлжилнэ гэж бодсонгүй. Энэ цөмийн хошуунууд стратегийн хувьд ямар ч утгагүй зүйл” хэмээн хэлсэн байна. Нидерландад цөмийн зэвсэг байгаа талаарх яриа нэлээд эртнээс улбаатай ч Любберс анх удаа нотолж байгаа нь энэ юм. “Telegraaf” сонин энэ нь 1960-аад онд АНУ-д үйлдвэрлэгдсэн В61 цөмийн бөмбөгний тухай гээд 60 килотонн буюу 1945 онд Хирошима, Нагасакид хаяснаас гурав дахин хүчин чадалтай гэжээ. Цөмийн хошууны тухай мэдээлэл анх 2010 онд Wikileaks сайтад гарсан юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ