Шүүх эмнэлэг “Э.Хонгорзул өөрөө марль залгисан” гэх дүгнэлт гаргажээ

img

Хүн метр гаруй марль залгина гэж юу байх вэ ?

6

III төрөх эмнэлгийн эмч нар хариуцлага алдсанаас 31 настай Э.Хонгорзул бүсгүй жил гаруйн хугацаанд хэвлийдээ марльтай явснаас нарийн гэдэс үгжирч муудан, бие нь муудсан тухай хэвлэлүүд бичиж байв. Энэ асуудалд одоогоос хэдхэн сарын өмнө холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Э.Хонгорзулын хэвлийгээс нь марль гарлаа. Үүнд буруутай эмч нарыг ажлаас нь халлаа” гэж байсан.

Тэр ч бүү хэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өөрийн твиттер хуудаснаа “Бид Э.Хонгорзулыг дөнгөж сая эргэлээ. Манай салбарын буруутай үйлдлээс болсон байна” хэмээн жиргэж, багагүй шоудсан.

6

6

Гэтэл одоо болохоор “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс /ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нар  хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа Э.Хонгорзулд дуулгасан байна. Шүүх эмнэлгийн гаргасан уг дүгнэлтэд хохирогч Э.Хонгорзулын ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлж, өчигдөр манай сайтад хандсан юм. Гомдлын мөрөөр манай сурвалжлах баг Шар хадны эцэст амьдрах Э.Хонгорзулынд очлоо. Биднийг очиход өвчиндөө шаналсан Э.Хонгорзул дусал залгуулан хэвтэж байлаа. Харин түүний ээж Г.Нарантуяа “Хүн метр гаруй марль залгина гэж юу байхав дээ, хүү минь” гэсээр бидэнтэй цөөн хором ярилцлаа.

6

-Э.Хонгорзулын биеийн байдал ямар байна?

-Охины маань бие тааруухан байгаа.  Сая долоо хоног эмнэлэгт хэвтээд гарч ирсэн.  Дусал тариагаар л аргацааж байна. Идэж уусан зүйлээ гэдсээрээ буцааж гаргаад, хэцүүхэн л байна даа.

5

-Шүүх эмнэлгийн дүгнэлт Э.Хонгорзулыг өөрөө марль залгисан гэсэн гэж байна. Дүгнэлт хэзээ гарсан бэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт өнгөрсөн 5-р сарын 31-нд гарсан. Э.Хонгорзулыг өөрөө марль залгисан байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд тэр эмч нарын хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм байлгүй.  Өнгөрсөн гуравдугаар сард гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа алдсан, 70 хувийн хүндрэлтэй байна гэж гарч байсан юм.  Тэгээд энэ хоёр гарсан шийдвэрийг хамтад нь авахаар БЗД-ийн цагдаагийн хэлтсийн байцаагч н.Энхзаяа дээр очиход “тэр дүгнэлт чинь байхгүй” гэсэн. Учрыг нь олохгүй байна.

6

-Та нар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандсан уу. Ямар нэг арга хэмжээ авна гэж байна уу?

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал дээр өргөдлөө бичээд орсон. Зун болж байгаа болохоор охиноо аваад сувилалд явмаар байна. Өдөр болгон дусал тариа хийж орондоо хэвтэж өнжихөөр хэцүү юм гэдгээ хэлсэн. Тэгсэн өргөдлөө бичээд бичиг хэрэг дээр орхичих би цохоод өгнө. Тэгээд 1-р эмнэлэгт хэвтүүлээд өгье гэсэн. Гэвч өргөдлөө өгснөө хойш сар гаруй болж байна.

6

-Тэгээд асуудлыг шийдэж өгсөн үү?

- Н.Удвал сайд өөрөө дэд сайдаа бидний өргөдлийг өгсөн байсан. Тэгээд Ж.Амарсанаа дээр ороход охин чинь 1-р эмнэлэгт хэвтэх ямар ч шаардлага байхгүй юм байна. Дүүргийнхээ эмнэлэгт хэвт гэсэн. Дүүргийн эмнэлэгт хэвтье гэхээр олон хүнтэй,  дараалал ихтэй. Төлбөргүй болохоор хүн ихтэй байдаг. Хоол цай нь холдоод татаад байдаг болохоор гэртээ гараад ирсэн байна.  Одоо хаана хандахаа мэдэхгүй байна.  Ядуу бидэнд эмнэлэг хуулийн байгууллага үйлчилдэггүй бололтой.  Хүн метр гаруй марль залгина гэж юу байхав дээ” гэв.

6

Биднийг ийн ярилцаж байх хооронд дуслаа залгуулж дуусчээ. Тэрбээр “Надад гурван хүүхдээ орхиод, марль залгиж амиа хорлох шалтгаан байхгүй. Ажил, мөнгө гээд дутагдсан зүйл нэг ч байгаагүй. Би сайхан ханьтай, одоо ч дэргэд маань үргэлж намайг асарч байна” хэмээн нүдэндээ нулимстай өгүүлэв. Уг нь өмнөхөө бодвол гэр дотроо босч алхахтайгаа болжээ. Гэвч гэдсээр нь өтгөн шингэн нь гардаг өнөө л хэвээр байв. Үргэлж уут зүүлттэй байдаг бөгөөд идсэн хоол, уусан унд нь боловсорч гүйцэлгүй шууд урсаад гардаг нь улам л дордуудж байгаа аж. Тэрээр эмнэлгээс эмнэлэг дамжин эмчлүүлж, мөн “Хэвлэлийнхэн анхаарлаа хандуулснаас хойш ЭМЯ-наас хааяа нэг асуудаг болсон байна, тиймээс би удахгүй эдгэрнэ” хэмээн итгэж, тэмцэж явсан нь салхинд хийсэх шиг алга болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод амьдрах хүсэл нь буурч “Энэ улсад би хэрэггүй юм байна. Хэн ч үнэн зөвөөр нь шийдвэрлэсэнгүй, тиймээс үхсэн ч яахав” гээд бухимдаж, бухимдахдаа унаж, татаж байгаа аж. Ээжийнх нь хэлснээр мөрдөн байцаагч Л.Эрхзаяа ням гаригийн 22.00 цагийн үед гэрт нь ирээд Э.Хонгорзулд хандан шагнал, урамшуулал гардуулах, эсвэл баярт мэдээ дуулгах гэж буй мэт байснаа “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр таныг марль залгисан байх магадлалтай гэж гарсан. Тиймээс би энэ хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт хүргүүлэх гэж байна. Харин та танилцаад гарын үсгээ зурна уу” хэмээн шууд л хэлсэн юм байх. Энэ үгийг нь сонсуутаа л Э.Хонгорзул хямралд орж “Би үхье, шүүх цагдаад итгэж явсан чинь худлаа байж. Чи үдэш болсон хойно ирээд надад ийм зүйл сонсгохоосоо ичихгүй байна уу” хэмээн уйлж, үсээ зулгааж, ухаан санаа нь самуурсан байна.

6

Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох галтгаан байхгүй

 6

-Шүүх эмнэлгийн дүгнэлт “Марль залгисан байх магадлалтай” гэж гарсан байна. Та одоо яая гэж бодож байна?

-Марль залгисан гэж дүгнэж байгаа юм бол намайг “Амиа хорлох гэж байжээ” гэсэн үг биз дээ. Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Нөхөртэйгөө хамт зах дээр наймаа хийдэг байсан. Би аз жаргал, хань ижлийн халамжаар дутаагүй, мөнгөтэй ч байлаа. Тийм болохоор амиа хорлох гэж марль залгихгүй биз дээ. Тэгээд ч хагалгаагаар охиноо төрүүлснээс хойш бие муудаж хэвтэрт ороод 1.3 жил болсон. Үнэхээр марль залгисан бол ингэж их удалгүй л түгжрээд үхэх байсан биз. Гэтэл өнөөдөр намайг өөрөө зориуд залгисан болгож байгаад нь би харамсч, маш их гомдож байна. Хагалгаанд орж марлийг нь авахуулахаас өмнө эмнэлэгт хүргэгдэж очоод онош тогтоогдолгүй явсаар эргээд л гэртээ ирдэг байсан. Тухайн үед ходоодоо хүртэл дурандуулахад шархгүй, эрүүл гэсэн дүгнэлт гарч байсан шүү дээ. Үнэхээр би өөрөө залгисан байсан бол ходоод шархалсан, эсвэл марль байх ёстой. Харин сүүлд эмнэлгийнхэн түгжрэл үүссэн байна гэсэн. Тэгээд л Одоо бол хурдхан шиг л дараагийнхаа хагалгааг хийлгээд босвол гурван хоёр дээрээ л очихыг хүсч байна.

6

-Одоо ямар хагалгаа хийлгэх билээ?

-Нарийн гэдэс залгах хагалгаанд орох ёстой. Хагалгаа хийлгээд хурдхан шиг босохсон гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ эмнэлэгт итгэхгүй байна. Уг нь нэгдүгээр эмнэлгийн эмчилгээ сайн байдаг. Тэнд хэвтэхээр л эрс сайжирч байгаа нь мэдрэгддэг. Харин дүүргийн эмнэлгийн эмчилгээ, сувилгаа муу. Өдөр бүр хоёр шингэн залгуулж байж алдагдсан шингэн болон тамир нөхдөг юм. Гэтэл дүүргийн эмнэлэгт хэвтэхээр өдөрт нэгийг л залгадаг. Мөн эмнэлэгт хоол унд багатайгаас болж их өлсдөг. Тиймээс ээж, нөхөр хоёр маань өдөр шөнөгүй ээлжээр унд таслахгүй зөөх шаардлагатай болдог юм. Нэгэнт л эмчилгээ муу эмнэлэгт хэвтэж энэ хоёрыгоо зовоож байхаар гэртээ л байвал хамаагүй дээр юм байна. Одоо эмнэлэгт хэвтвэл 1-р эмнэлэгт л хэвтмээр байна. Даанч “ор байхгүй” гээд хүлээж авахгүй байгаа. Их л олон сар боллоо, ор нь сулардаггүй л юм байлгүй. Миний сэтгэлийн зовлонг эмнэлэг, шүүхийнхэн мэдэхгүй байна. Бие маань эдгэрчихвэл гурван хүүхэдтэйгээ гадуур баяр хөөртэй алхахсан, намайг асарсан ханийгаа, ээжийгээ, бусад хүмүүсийг баярлуулах сан гэж боддог /уйлав/. Заримдаа би босчихоод гадуур явж тийм ажил хийнэ, тэгнэ, ингэнэ гээд л мөрөөддөг болсон. Үнэхээр би зовж, шаналж байна.

6

-Хоёр хүүхэд чинь хаана байгаа вэ?

-Хоёр бага хүүхэд маань Хөвсгөл аймгийн Тариалан суманд хадмынд байгаа. Бага охин маань өнгөрсөн оны есдүгээр сард явсан. Дундуур нь миний биеийг улам доройтоход хэзээ ч билээ нэг авчирсан. Охин маань намайг танихгүй байсан /уйлав/.

6

-Таньд кесарева хийсэн эмч нар мөнгө өгч байгаа юу?

-Оюунгэрэл эмч хэд хэд хувааж хоёр сая гаруй төгрөг л өгсөн. Одоо утсаа ч авахгүй байгаа. Ажлаас нь халсан гэж хэлсэн. Гэхдээ нэг хүн надад “Тэр эмч чинь хувийн эмнэлэгтэй” гэж байсан. Бодвол ажлаас халагдсан нэртэй эмчийн ажлаа хийгээд явж байгаа биз” хэмээн ярилаа.

 Э.Хонгорзулын идсэн  хоол унд нь хэвлийгээрээ гарсаар өдөрт дунджаар 50 кг-ын шуудай дүүрмээр их гардаг гэсэн.

 6

 Л.ЭРХЗАЯА: Хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн

 6

Энэ талаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяагаас тодруулахад, “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой” гэсэн юм.

 6

Ц.ГАНБОЛД: Эмч нар марль хэвлийн хөндийд үлдээгээгүй

 6

Тиймээс манай сурвалжлах баг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг зорьж, дээрх дүгнэлтийг гаргасан /ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболдтой уулзлаа. Тэрээр “Э.Хонгорзултай холбоотой материалыг бүгдийг нь прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй. Ер нь бол хоол боловсруулах эрхтэн чинь улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн, шулуун гэдсээр дамжиж, ялгадас болж гардаг. Э.Хонгорзулын хэргийн материал, өвчний түүхийг нь үндэслэн дүгнэлтээ гаргадаг. Эндээс харахад, “Э.Хонгорзулын нарийн гэдэс, бүдүүн гэдсийн уулзварт марль нь орсон байсан. Тэгэхээр нь эмч нар гэдсэнд нь үүссэн шархаар нь гэдсэн доторх самбааг нь гаргав. Тэгээд шархтай гэдсийг тайрав” гэж бичсэн байна. Э.Хонгорзул кесарева хийлгэсэн. Эмч нар марлиа хэвлийн хөндийд үлдээгээгүй. Марль хэвлийн хөндий биш гэдэснээс гарч ирсэн. Гэтэл Э.Хонгорзулаас гарсан марль хоол боловсруулах эрхтэнд орсон байсан. Энэ марль амны хөндийгөөр, эсвэл шулуун гэдсээр орсон гэсэн үг. Өөр мэдээлэл өгөхгүй” гэв.

6

Ямартаа ч, эмч нарын хариуцлага алдсан дүр зургийг хууль хяналтын байгууллага нь  халхалж ядарсан иргэдээрээ тохуурхаж сууна. Ийм л учраас эрүүл мэндийн салбар мэдлэггүй дорой эмч нараар дүүрч, уг салбар ялзраад байгаа биз. Тэдний энэ болчимгүй үйлдлээс болж ид хөдөлмөрлөх насны энэ бүсгүй эрүүл мэндээрээ хохирч хүний гар харан амьдарч байхад  тэд бие биеэ хаацайлан өмөөрсөөр байна.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dkaskkgj:
yu gej ulsuud idej baihuudee t1-ee bitgii gaihuul
2013-06-16
oogii:
ter tsagaan halaad omsood hvn alj bgaa yumnuud hezee negen tsagt oorsdoo zowno doo ter udwal yu hij bna mongo ongo bhgvi hvmvvs ene meteer vheed bhuu saidaa elbegdorjid zahidal bich vnen gej bdag bol tvvnii toloo uw hezee negen tsagt chi ulna ted oorsdoo mangas bhooro maral bitgii zalgij bgaa
2013-06-13
Mongol hun:
Ene arai heternee, mongol emch nar hezee saijrah vee, hezee anagaahiin bosgiig ondorloj, chadvartai hariutslagtai humuusee ene salbart ajilluuldag boloh uu. Amid yvah batalgaa tun muu baigaad uneheer zarimdaa gutardag shuu. Ene huniig, ter maarlia martsan emch hubiihaa zardlaar gadaad yvuulj emchluuleh yostoishtee.
2013-06-13
аяут:
хүмүүсээ энэ хүнд тусалцгаая
2013-06-12
odnoo:
xvmvvsee ene xvnd tusaltsgaay l gej xelmeer bn.xewliin xundiid orxison marlnaas bolj gedes vrewsej tsoorson biz ternees yu gej l marli xool bolowsruulax zamd orood yawj bdgiin.arai zalgiad ter ni nariin gedsendee orood iim ym bolson gej bga ym bish biz dee.yadaj xar uxaanaar logikoor setgeech.tegeed l uuruu zalgitsan btlaa bvten jil garan yasnaa medexgui emleer mungu tsagaa baraad vzvvleed yawxuu.ter ved ni onoshlood ugchij chadaagui bj.archaagui ch xvmvvs bol doo
2013-06-12
babu:
hvn hvnee hairlay yamarch teneg hvn maaral zaligah we de huuli gj yag yamar hvnd vilchildeg ym be zaluus bid yag yund itgeh we
2013-06-12
oo ene zow vv:
чадвар мэдлэгэ дутуу эмчийн нэр зүүж эрүүл эөрөх хүнийг амьдаарн гэр бүлийг нь хохироох гэж дээ хурдан эдгэрээрээ эмч нар буруугаа хүлээгээд эдгээгээд өгөөч ээ, Удвал гуай өөрийгөө бодоод яваад байх юмаа
2013-06-12
Амирлан:
Юу гэсэн үг нээрээв Энэ мэдлэггүй чадваргүй хайнга эмч нарыг халаачээ. Бүхэл бүтэн хүнйи амьдарлаар тоглож болохгүй ш дээ. 1 метр маарль залгина гэж юу байхав дээ. Энэ дүгнэлт гаргасан эмч нар нь өчнөөн хахууль авчихаад л ингэж байгаа байхдаа. Аймар юмаа.
2013-06-12
гАНАА:
гАНЦ БАЙГУУЛЛАГЫГ ИЙМ МАЯГААР УДИРДАЖ БГАА ХҮН УЛСЫГ УДИРДАНА ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ БОЛНОО
2013-06-12
аАЯАА:
сАЙД ГЭЭД НЭГ ЮМ НЬ УЛС ТӨР, эНХБАЯР ГЭЖ ЭЛИЙРЧ ЯВАХААР ажлаа ХИЙЧИХДЭГ БОЛООСОЙ тЭГЭЭД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫГ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ ТОД ХАРУУЛЖ БНА ШҮҮ ДЭЭ АЛГА
2013-06-12
zugeer 1 irgen:
Ямар ч хэцүү юм бэ дээ. Өөрсдөө ч гэсэн хүн ш дээ. Өнөөдөр биш юм гэхэд хэзээ нэгэн цагт өвдөх л байх тэр цагт өөрсдөд нь ийм зүйл тохиолдоосой доо.
2013-06-12
emch:
uurcdiinhuu amiig bodoj l dugnelt garuulj chadaj bna muusain hognuud
2013-06-12
иргэн:
Цэвэр доромжлол байна. Мэдээж хэвлийн хөндийгөөс л марль гарна шд, юу гэж хоол боловсруулах замд марль орох вэ дээ
2013-06-12
.........:
Ene ch arai bishee. Manaihaan mergejil mergelidee hariutslagatai ajillay. Ter ajliig hiij tsaling n avch amidralaa avch yavj baij iim hainga bail bolohgui shdee emch naraa
2013-06-12
MONGOL HUN:
aimaar jihuudes hurem aimaar niigem bi aij bna iim niigemees iim shuuh tsagdaa emneleg prokurort bgaa shudrag buds humuusiin ur huuhed haraald idegdeesei
2013-06-12
Oyuna:
Arai ch de,heleh muu ug algaa.Ter shuuh emnelgiin nohduud,ter mordon baitsaagch nar oorsdoo 1m sambai idcheed teneg dugneltee hiigeechee!Tiim dugnelt hiicheed,teneg dugneltiig ni ovchtei yaaya gej bga emegteid uzuulj bas helj bhdaa ichdegguimuu?Hun chanar buur gej yu ch bhgui malnuud yumaa,uiliinhee uriig edleed tamdaa unaarai da!
2013-06-12
uuuuu:
arai ch dee heleh ug alga. shuuh emneleg ta nariig chutgur avaasai ta nariin ger buliig haraal ideesei. ta nart bugded chin uunes iluu zuil tohioldnoo shulamnuudaa
2013-06-11
udval:
удвал аниа минь ерөнхийлөгч болох гэж зүтгэж улайрч явахаар наад зовсон хүндээ эхлээд тусла энэ хүнийг босгоод ирвэл чинь манай ард түмэн чамайг хүсээгүй байхад чинь гаргаад өгнө ойлгосоон нүдний шилтэй мангас минь
2013-06-11
õ¿íí¿:
àâèëãàä èäýãäñýíèé õàìãèéí òîä æèøýý áèø ¿¿. ìóó ìàëíóóä. òýä íàðéí àâèëãà ÷èõñýí õîîëîéãîîð ë ìåòð ìàðë áàãòàõ áàéõäàà
2013-06-11
өрмцр:
Шүүх эмнэлэг гэж ямар ч хэргийг буруу тийш нь хөлбөүүлдэг газар шүү дээ. Гэхдээ тэр болгон харааж зүхэгдээд байдаггүй нь бас сонин шүү. Харин одоо бол энэ жишээн дээр нээнтэглээд энэ бузры байгууллагад ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.
2013-06-11
altaa:
ene mongolchuud chin yajihsan humuus be uls toriinhon ard tumenee haraach mungu aldar ner haigaad uhen hatan guij bhaar hund tus boloh ym bol ta nariin ner hund chin sainaar nolooliishdee
2013-06-11
zochin:
Temuujin ene huulchidaa arga hemjee ab. gazriin deerem hiij yabahiin orond
2013-06-11
sunny:
GANC EMEGTEID TUSALJ CHADAXGUI BAIJ EUN ULSIIG AVCH YAVAX VE.NEREE TATVAL TAARNA.ICHIJ AMIDRAY
2013-06-11
Сайд УДВАЛ-д:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ ЭХ БАРЬЖ ЯВАХААР ӨВДСӨН НЭГЭНДЭЭ ТУСАЛЖ ЯВАХАД ЯААДАГ БАЙНА. ЭНЭ ЭМЭГТЭЙД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ САЙД УДВАЛАА………….
2013-06-11
Удвал-д:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ ЭХ БАРЬЖ ЯВАХААР ӨВДСӨН НЭГЭНДЭЭ ТУСАЛЖ ЯВАХАД ЯААДАГ БАЙНА. ЭНЭ ЭМЭГТЭЙД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ САЙД УДВАЛАА.............
2013-06-11
Сэтгэгдэл:
Эрүүл мэндийн салбар арай л хариуцлаггүй дээр нь хээл хахуулд автсан байдал энэ нээс тод жишээ юм. Эрүүл мэндийн салбарын САЙД нь хурдан анхааралдаа авч энэ хүнийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага мөнгөтэй хүний талд үйлчилдэг болсон нь тодорхой харагдаж байна.
2013-06-11
зочин:
шүүхийн шинжилгээний авилгач эмч нар ичиж амьдраарай даа,хахууль авчихаад л ийм дүгнэлт хийгээд сууж байгаа биз,метр марль идээд байхдаа ч яадгийн,хөгийн амьтад вэ.
2013-06-11
IH EMCH:
BUGDEEREE UHEJ DALD ORTSGOO MUUSAIN UHERNUUD
2013-06-11
Зочин:
хагалгаа хийж байхдаа нарийн гэдсийг нь гэмтээгээд марлиа үлдээсэн байна л даа тэр эмч нар. хөгийн хогнууд вэ. ядарсан хүмүүсээр даажигнаад. мөрдөгч гэж тэр мануухай тэр эмч нарыг юунд өмгөөлөөд байна аа.
2013-06-11
emch:
mergejil negt emch naraa ta nar oorsdoo 1 metr marli zalgiad uz de oor heleh ug oldohgui bna daanch de suuliin ueiin togsolt iimerhuu emch nariig togsgoj bga yum da
2013-06-11
sunny:
zaawal shvvx cagdaagiin shiidveriig xuleelgyigeer emchilj boldoggui umuu.tangarag urgusun emch, said nar min. naad xun chin songuul enee teree geseer baital chin vxex n bna.er n gedsendee marltai bsan 1 xuniig bi tanina.ene asuudal dendej bna said Udval guai min.
2013-06-11
эмнэлэг:
би хөлөө гэмтээчихээд шаруулах гээд эмнэлэг дээрээ очиход завгүй орой ир гэнэ орой очихоор ажлын цаг дууссан маргааш ир гэнэ маргааш нь очихоор манай байгууллагын тог шарлагын аппарат залгаж дийлэхгүй гээд бүтэн 14 хонож байНА энэ бол арай дэндүү эмч нарын мэдлэг чадвар ухамсаргүй доройтлын тод жишээ биш өөр юу юм заавал хүн хохирогч болоод үхлийн ирмэгт тулахаараа эмчлүүлж байх ёстой гэж үү энэ бол монголын эмгэнэл мөнөөс мөн
2013-06-11
эмнэлэг:
юу гэсэн үг юм энэ чинь амьдрал дээр байгаа зүйлийг л хэлж байна ш дээ би өөрөө хүртэл өвдчихөөд эмнэлгийн тусламж авч чадахгүй байхад үүнийг олон нийтэд мэдээлэх л хэрэгтэй ш дээ
2013-06-11
hgjerd:
ene yamar duurchihsen hureelen gej iim baidiin be hogiin emch nartai niilj yadarsan huniig deerelhej bdag
2013-06-11
zochin:
ynexeer nariin gedesnees ni marla garsan bol xalsan emch naraa ergyylj ajild avax xeregtei sh dee keseyerov xiixed hariin gedes yamar xamaa bna ingeed bodoxoor xel am bainga xiideg xar inergitei xvmvvsees uvchin saiidaggyi sh deeburxand sain zalbir ynen setgeleesee
2013-06-11
ssssssss:
manai tanil neg busguid hiisver hiigeed marl martsan.etest n ter busgui savaa avuulj dahin huuhedtei boloh bolomjgui bolson,harin emch n ajillasaar.hogiin garuud erdoo hariutslaga uurdeggui
2013-06-11
Луйвар:
Шүүхийн шинижилгээний үндэсний хүрээлэн гэгч захиалгын байгууллага шүү дээ. Энэ байгууллагыг татан буулгавал таарна. Шижилгээнийх нь зарим дүнг харвал эрүүл хүн итгэхийн аргагүй юм бий. Тэгээд нөгөө худалдагдсан шүүгч, прокурор нь Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн гээд шийдвэр гаргана. Ингээд иргэний эрх мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний өмнө шавар шавхайтай зуурагдана. Элбэгээ л лав үүнийг засч чадаагүй, улам гааруулсан, дараагийн хүн нь яадаг юм байгаан_
2013-06-11
irgen:
Olsood idsen yum bailgui dee
2013-06-11
dkaskkgj:
yu gej ulsuud idej baihuudee t1-ee bitgii gaihuul
чека:
хагалгаа хийгээд хайчаа мартана дахиж хагалаад хөвөнгөө мартана дахиад марлиа мартана адагт нь бээлийгээ мартана бантахаараа байдаг л зүйл гэх монгол эмч нар минь дээ эрлэг харин та нарыг мартахгүй
2013-06-11
.....:
Хуулийн байгууллага ийм болсон юм даа.
2013-06-11