В.Путиний нэрэмжит самбо бөхийн тэмцээн болно

img

  Ирэх жил Британийн нийслэлд В.Путиний нэрэмжит шагналтай Английн самбо бөхийн цомын тэмцээн болно. Энэ тухай өнөөдөр Самбо бөхийн  олон улсын холбооны ерөнхийлөгч Василий Шестаков мэдэгджээ. Василий Шестаков “Ирэх жил Англи Оросын урлаг, соёлын он болно. Спорт тэр тусмаа самбо бол ямар нэг орны соёлын  бүрэн эрхт төлөөлөгч нь болж болно. Одоогоор ирэх жил В.Путинээс түүний нэрэмжит цомын тэмцээн зохион байгуулах талаар урьдчилсан байдлаар зөвшөөрөл аваад байгаа” хэмээн самбо бөхийг олимпийн төрөлд оруулах хөдөлгөөнд зориулсан хүлээн авалт дээр хэлжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ