
Зуны дунд сарын шинийн 4-ний Дашнямтай билэгт сайн өдөр буюу маргааш Сайн цагийн мянган бурхны суваргын нээлт болно. Уг сайн цагийн мянган бурхны суваргыг Богдхан уулын өвөр Бяцхан хөндлөн хэмээх газарт байгуулж байгаа ажээ. Одоогийн байдлаар эхний 108 суварга нь бүтээгдсэн юм байна.
Энэхүү ёслолын ажиллагаанд урлаг соёл, улс төрийнхний төлөөлөл оролцоно. Сайн цагийн мянган бурхны суваргыг Улаанбаатараас 30 орчим км буюу Төв аймаг явах замд буган хөшөөний ойролцоо бүтээж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ