
Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн Өмч хувьчлалын комисс хуралдаад нийслэлийн Тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг хүчингүй болгосон. Хүчингүй болгох үндэслэлээ хувьчлах явцад зарим дүүргийн ТҮК-д нийтийн эзэмшлийн талбайг хувьчилж өгсөн. Мөн нийслэлийн Өмч хувьчлалын комисс тухайн үедээ төрийн өмчийн хороотой зөвшилцөж, зөвшөөрөл авалгүйгээр ТҮК-иудийг хувьчилсан, нийслэлтэй зургаан ТҮК нь заавал биелүүлэх хэд хэдэн заалттай гэрээ байгуулсан ч эдгээрээс зарим заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн юм.
Харин ТҮК-ийн удирдлагууд нийслэлийн Өмч хувьчлалын комиссыг “Нэгэнт өмчилж аваад байсан хувийн өмчийг хууль бусаар төр буцаан авсан” гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тэдний анхан шатны шүүх хурал өнөөдөр болох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ