
Якутад 12 мянган га талбайг хамарсан их хэмжээний ой шатаж байна. Автономит улсын дөрвөн дүүрэгт онц байдал тогтоогоод байгаа гэж Алс Дорнодын тойргийн Ойн аж ахуйн хорооны нарийн бичгийн дарга хэлжээ.Ойн түймэр Сахалин, Приморск, Хабаровскт мөн гарчээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1413 га газар шатсан байна. Гал унтраах ажилд 550 хүн, 72 газрын техник, 16 нисдэг тэрэг, онгоц дайчлагдаад байна.
Энэ оны эхээс Алс Дорнодод 150 мянга 116,5 га ой, тал, тундрт 692 гал гарчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ