Ч.Баттуулын хэргийг шалгах хугацааг сунгажээ

img

  АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг шалгах хуулийн хугацааг нэг сараар сунгажээ. Түүний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин УМБГ-аас шалгаж, тавдугаар сард багтаан прокурорын хяналтад шилжүүлэх байсан ч нэмж тодруулах шаардлагатай учраас дахин нэг сараар сунгасан байна. Ингэснээр Ч.Баттуулын хэргийг энэ сард багтаан Нийслэлийн прокуроын хяналтад шилжүүлэх юм. Түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр хяналт тавьж байгаа бол өмгөөлөгчөөр К.Бауржин ажиллаж байна. Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутган, улсын яллагчийн зүгээс 25 жилийн ял төлөвлөөд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөн, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачиж булснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн юм. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
MAN d gishuuneer elsechikh ee.tsaaduul chin helmegdel,songuuliin shou geed l khamgaalchikhna sh de
2013-06-11
het davragch:
counter ih togoljde huurhii tarhi onohgui bgaag bodohod shurshij alsan bn
2013-06-11