“Nike”, “Adidas” 3D технологийг ашиглаж эхэллээ

img

Спортын тэргүүлэх зэргийн брэнд “Nike”,  “Adidas” пүүзэндээ 3D технологийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хугацааг хэд дахин багасгаж чаджээ. Adidas компани өмнө нь 12 дамжлагаар гарч байсан пүүзээ одоо ердөө л хоёр хүний хөдөлмөрөөр гаргах болсон байна. Мөн дөрвөн долоо хоногийн хугацааг 1-2 долоо хоногт багасгасан байна.

“Nike”-ийн төлөөлөгч 3D технологи Америкийн мэргэжлийн хөлбөмбөгчдийн гутлыг үйлдвэрлэх хугацааг эрс багасгасан гэж мэдэгджээ.

Өнөөг хүртэл энэ технологи хүнд үйлдвэрлэл, сансрын технологт өргөн хэрэглэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ