“Гоё” таргийг үйлдвэрлэхийг зогсоох хэрэгтэй гэв
Бидний амтархан уудаг “Гоё” тарганд Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв, Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос лабораторийн шинжилгээ хийжээ. Тэд “Оргил хүнс” ХХК-ны “Гоё” тарганд дахин шинжилгээ хийсэн бөгөөд дүн энэ сарын 6-ны өдөр гарсан байна.
Уг “Гоё” тарагт ашигтай бичил биет нь байх ёстой хэмжээнээс 100 дахин багасч, тараг бус болсон гэнэ. Энэхүү шинжилгээний дүнгээр тэд Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шинжилгээний дүнг хууль бус гаргаж байгааг олон нийтэд мэдээллээ. Мэргэжлийн хяналтын газрын хийсэн шинжилгээгээр тус тараг нь чанарын шаардлага хангасан хэмээх гарсан нь хуурамч дүн гэнэ.
Тэд “Гоё” тараг монгол улсын стандартыг хангахгүй байгаа бөгөөд уг таргийг үйлдвэрлэхийг зогсоох хэрэгтэй” гэжээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ