Зуслангийн 10 чиглэлд автобус үйлчилж байна

img

  Нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ. Их багтаамжийн автобусууд “7 буудал”-аас Жигжид, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд 60-90 минутын давтамжтайгаар том хүнд 500, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилж байгаа бол 7 буудлаас Өвөр Гүнт, Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд 30-120 минутын давтамжтайгаар микроавтобус том хүн- 600, хүүхдэд- 200 төгрөгөөр үйлчилж байна. Автобусууд ажлын өдөр 07:00-22:00 цагт, амралтын өдөр 08:00-22:00 цагт үйлчилж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ